“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022.12.07-ны өдөр 1052 тээврийн хэрэгслээр 108,123 тонн нүүрс ачиж компанийн түүхэнд дээд амжилт тогтоогоод байсан бол 2022.12.08 өдрийн 00:00-24:00 цагийн хооронд уурхайгаас нийт 1062 тээврийн хэрэгслээр 110,618 тонн нүүрс ачиж өмнөх өдрийн болон түүхэн рекордоо дахин шинэчиллээ.

Нийт гаргасан нүүрсний хувьд 856 тээврийн хэрэгслээр 92,372 тонн коксжих нүүрс, 203 тээврийн хэрэгслээр 18,246 тонн эрчим хүчний нүүрс тус тус ачиж гаргалаа. Компанийн түүхэнд дахин шинэ амжилт тогтоосон нийт уурхайчид, тээвэрчиддээ талархал дэвшүүлье.