Дэлхийн загварын ертөнцөд эх орныхоо нэрийг цуурайтуулсан TUVZA-ийн 2022 оны онцлох үйл явдлыг тоймлон уншигч танд хүргэе. Монголдоо үйл ажиллагаа эхлүүлээд багагүй хугацааг үдэж буй тус брэнд шинэ оноо амжилтаар дүүрэн угтаж байна. 

Итали улсын Милан хотод зохион байгуулагдсан “FASHION in the CITY” загварын шоунд амжилттай оролцсон. Загварын ертөнцийн нэр хүндтэй төлөөлөгчид болон загвар зохион бүтээгчдийн чансааг тодорхойлдог уг арга хэмжээнд “RAGAZZA FORTE” SS23 цуглуулгаа толилуулсан юм.

Тус цуглуулга нь монгол эхнэрийн уужны онцлог элемент болох хормой, хавтага зэргийг орчин үеийн жакетний элемент болгон ашиглаж, хормой болон хүзүүний зүүлт чимэглэлийн хээ угалзыг гар урлалын нарийн нандин арга ажиллагаагаар урлан бүтээснээрээ мэргэжлийн шаардлагыг хангасан, “RAGAZZA FORTE” буюу орчин үеийн “ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ”-н дүр төрхийг илэрхийлсэн өвөрмөц шийдэлтэй шинэлэг загвар болж чаджээ. “RAGAZZA FORTE” SS23 цуглуулга нь монголын өв соёлын чухал нэгэн илэрхийлэл болох монгол эхнэрийн уужны гоёмсог элементүүд, дээд зэрэглэлийн торгомсог ноосон даавуу, зохион бүтээлтийн оновчтой шийдэл зэргээрээ дахин давтагдашгүй үнэ цэнийг бүтээжээ.

“TUVZA” брэнд нь анх Италийн Милан хотод үүсгэн байгуулагдсан залуу дизайнер А.Түвшинзаяагийн брэнд юм. Анх эх орондоо хүүхдийн хувцасны коллекц гаргаж эхэлсэн. Одоогоор Итали улс болон Монгол улсад суралцан төгссөн мэргэжлийн дизайнер оёдолчдын баг бүрэлдэхүүнтэйгээр эрэгтэй, эмэгтэй хүүхдийн коллекцууд гаргаж орчин үеийн гоёлын, үндэсний хэв маягийн загваруудыг чанартай материалаар зохион бүтээж шилдэг технелоги стандартын дагуу эсгүүрээ хийж хүний биед төгс суусан хувцаснуудаар харилцагчдын сэтгэл ханамжийг өндөр өргөж, зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн бэлэн хувцас санал болгохоос гадна, захиалгаар урлах, имидж бүрдүүлэлт хийх, мэргэжлийн зөвөлгөө өгөх үйлчилгээг үзүүлдэг юм.

Дэлхийгээр аялагчдаас эхлээд миссийн тэмцээнд оролцох хүүхдүүд гоёлоо урлуулсаар байна. Дубайд "LITTLE MISS MISTER UNITED WORLD" 20дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж Б.Нандин-Эрдэнэ 7-9 нас модель төрөлд WINNER титмийн эзнээр тодорч, түрүүлсэн юм. TUVZA брэнд Б.Нандин-Эрдэнийн тэмцээнд гоёх дөрвөн хувцасыг урлаж өгчээ. Шонхор шувуунаас сэдэвлэн урласан бүтээл нь Гранпри-ийн зээн болгосон байна.

 

 

Тус хамт олны онцлох үйл явдал цааш "MPDU Fashion Week" загварын шоунд амжилттай оролцсоноор үргэлжилнэ. Уг шоуны зочдыг сонирхол татам хээ, материалаар дүүрэн бусдаас өвөрмөц цуглуулгыг толилуулж загвар сонирхогчдыг шинэ ертөнцөөр аялуулсан нь 2022 оны онцлох үйл явдал нь яахын аргагүй мөн гэлтэй. 

Тод цэнхэр, ягаан, улаан, ногоон зэрэг зоригтой өнгөнүүдийг тун чадварлаг ашигласан нь түүний бүтээлүүдээс харагдаж байв. Харин эсгүүрийн хувьд  oversize, бэлхүүс тодотгосон, богино болон урт гэсэн төрөл бүрийн туршилтуудыг хийж болно гэдгийг ч батлан харуулжээ. TUVZA брэндийн шинэ цуглуулгад гар аргаар урласан өнгө өнгийн цэцгэн хатгамалтай цүнх, өнгө болон материалаар хувцастайгаа хослох цүнх, малгай зэрэг аксесуарууд багтаасан. Мөн шинэ цуглуулгад багтсан курткануудыг пиджак мэт харагдах эсгүүрээр урласан нь "MPDU Fashion Week" загварын шоунд шинэ өнгө төрхийг харуулсан юм.

 

 

Дизайнер А.Түвшинзаяа загварын хот Миланд суралцаж байхдаа Bulgary брэндийн шинэ сүрчигийн сурталчилгаанд зориулан дизайныг нь зохион бүтээж, эх орныхоо нэрийг гаргаж явсан удаатай. Энэхүү туршлагтаа тулгуурлан Дэлхийн томоохон зах зээл гэгддэг Хятад улсын гоо сайхны компанитай хамтран ажиллаж эхэлсэн юм. Үндэснийхээ хэв шинжийг агуулсан уруулын будаг нь 6 өнгөний сонголтоор кремтэйгээ хосоороо худалдаанд гарчээ. Бүтээл бүтэхэд олон хүний хөдөлмөр шингэсэн баг бүрэлдэхүүний ажлын үр дүн байдаг. Бүсгүйчүүдийн хамгийн гол гоо сайхны бүтээгдэхүүн болох уруулын будаг, нүүрний кремны дизайн дээр тэд амжилттай ажиллажээ.

Олны танилууд тус брэндийн цор ганц өөрт нь зориулан урласан бүтээлээр гангарах болжээ. МУГЖ Т.Ариунаа, МУГЖ С.Өлзийхүү, реппер  Thunder, Өхөөрдөм дуучин Энжи, нэвтрүүлэгч Д.Одзаяа, жүжигчин О.Цэнгэл, Х.Баярмаа, Ари гээд миссүүд хүртэл байнгын үйлчлүүлэгч нь. Тус брэндийн чанар чансаатай ярилтгүй гэж үйлчлүүлэгчид нь ам сайтай байдгаас дүгнэхэд эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон урлаачид юм аа. Нэг бүтээлийг урлахад дизайнеруудаас маш их чадварыг шаарддаг байна.