Өнгөрсөн сард цахимаар газар өмчлүүлэх тухай мэдээлэл хийж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар эдгээр байршлуудад газар өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах журмын төслийг хэлэлцэн баталлаа. 

Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газрын 52 байршлаас эхний ээлжинд Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх зэрэг дүүргүүдэд 4-5 байршлыг сонгон тухайн байршлуулад хийсэн хэсэгчилсэн төлөвлөгөөг батлууснаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа дуулгасан юм.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас энэ сарын 15-ны дотор тухайн байршлуудын хэсэгчилсэн загвар төлөвлөлтийг гаргаж батлуулна гэдгээ мэдэгдлээ.

Газар өмчлөлийн цахим системийг нийслэлийн газрын асуудал эрхэлсэн байгууллагын /Нийслэлийн өмчийн харилцааны газар/ http://www.umch.ub.gov.mn/ цахим хуудаст байршуулах бөгөөд энэхүү системд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, тухайн газартай холбоотой мэдээллүүдийг ил тод нээлттэй байрлуулна.

Үүнээс гадна газар өмчлүүлэх боломжтой иргэдийн тоо, тухайн байршилд газар өмчлөх хүсэлт гаргасан тоо зэрэг мэдээлэл нь нээлттэй байх аж. Харин өргөдөл гаргагч иргэд нь тухайн байршлуудаас сонголт хийж газар өмчлөх хүсэлтээ маягтын дагуу бөглөж цахим системд илгээнэ.  

Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан болон цахим орчинд ажиллах боломжгүй иргэн өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргаж болно гэж журамд заажээ.

Түүнчлэн нийслэлд бүртгэлтэй гадаадад сурч, амьдарч байгаа иргэд газар өмчлөх хүсэлт гаргаж болох юм байна. Газар өмчлөх хүсэлтийн маягт бөглөн илгээснээр  тухайн иргэний гар утас болон и-мэйл хаягаар өргөдлийн баталгаажуулалтын дугаар очно.  Газар өмчлөхөөр сонгогдсон тухай хариу мэдээлэл хүлээн авсан иргэн нь өргөдлөө сонгосон газрын харъяа дүүргийн Засаг даргад хандаж гаргаснаар тухайн иргэнд газар өмчлүүлэх ажлыг хуулийн дагуу зохион байгуулна.

Сонгогдоогүй иргэд хүсэлтийн баталгаажуулах дугаарыг ашиглан өөр байршилд газар өмчлөх хүсэлт дахин гаргах боломжтой юм байна. Хүсэлт гаргагч нийслэлд 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлийн харъяалалтай болсон, урьд нь нийслэлийн нутаг дэвсгэр болон аймаг, сумдын нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй байх, нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт аваагүй байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.

Хүсэлт гаргагч иргэнийг систем нь автоматаар дээрх шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, шаардлага хангаагүй нөхцөлд хүсэлтийн маягт бөглөн илгээхээс өмнө “хүсэлт хүлээн авах боломжгүй тухай” хариу өгөх юм. Хүсэлт хүлээн авч эхлэхээр зарласан байршилд тухайн өдрөөс  эхлэн хуанлийн 15 хоногийн хугацаанд иргэдээс цахим системээр дамжуулан хүсэлт хүлээн авна. Батлагдсан байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдэд өмчлүүлэх боломжтой нэгж талбарын тоонд газар өмчлөх тухай хүсэлт гаргасан иргэдийн тоо хүрэхгүй нөхцөлд тухайн байршилд иргэдээс хүсэлт хүлээн авах хугацааг дахин хуанлийн 15 хоногоор сунгаж болно гэж  журамд заасан байна.

Газар өмчилж авахаар сонгогдсон боловч ажлын 10 хоногийн дотор дүүргийн Засаг даргад хандаж өргөдлөө холбогдох материалын хамт бүрдүүлж өгөөгүй иргэдийг газар өмчлүүлэх тухай Засаг даргын шийдвэрийн төслөөс хасч, хасагдсан иргэдийн оронд тухайн байршилд хүсэлт өгч сонгогдоогүй иргэдийн дунд газар өмчлөлийн цахим систем  дахин автомат үйлдлээр сонголт явуулах юм.

Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, байршил тус бүрийн хэсэгчилсэн төлөвлөгөө, тухайн байршилд газар өмчлөх хүсэлт хүлээн авч эхлэх хугацааг олон нийтийн мэдээллээр дамжуулан гурваас доошгүй давтамжтайгаар 5 хоногийн турш олон нийтэд мэдээллэх болно гэж мэдэгдлээ.

                             Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2013 оны

                     10/39 дугаар тогтоолоор батлагдсан 52 байршлын албан ёсны нэршил

 Д/д

 Байршил

Хороо

Газрын хэмжээ /га/ 

Зай /хотын 0 цэгээс тооцсон/

Нэршил

 

1

2

3

4

5

Нэг. Баянзүрх дүүрэг

1

Улиастайн аманд байршуулан

23

54.0 га

13

Баатархайрхан

2

Улиастайн  аманд байршуулан

23

22.0 га

14

Баатархайрхан

3

Улиастайн  аманд байршуулан

20, 23

32.0 га

15,9

Майхантын ам 

4

Улиастайн  аманд байршуулан

20

87.0 га

17,2

Цагдуултын ам

5

Улиастайн аманд байршуулан

20

117.0 га

21

Цагаан даваа

6

Улиастайн  аманд байршуулан

20

166.0 га

25

Хожуултын ам, Хадатын ам 

7

Улиастайн  аманд байршуулан

20

366.0 га

27.05

Шарын ам 

8

Улиастайн  аманд байршуулан

20

71.0 га

24.9

Улиастайн их ам 

9

Улиастайн аманд байршуулан

20

49.0 га

24.9

Улиастайн их ам 

10

Улиастайн  аманд байршуулан

20

10.0 га

23.1

Улиастайн бага ам 

11

Улиастайн  аманд байршуулан

20

52.0 га

22.7

Улиастайн бага ам 

12

Улиастайн аманд байршуулан

20

67.0 га

21.6

Улиастайн бага ам 

13

Улиастайн  аманд байршуулан

20

84.0 га

21.6

Богдын давааны ам

14

Улиастайн  аманд байршуулан

9, 20

30.0 га

17.8

Ээж хайрхан 

15

Улиастайн  аманд байршуулан

9, 24

25.0 га

17.8

Ээж хайрхан 

                              БҮГД

 

1232.0 га

   

Хоёр. Хан-Уул  дүүрэг

16

Хурганы аж ахуйн урд хөндийд төлөвлөж буй Аж үйлдвэрийн паркийн зүүн энгэрт байршуулан  

13

97.0 га

28.08

Улаан овоот

17

 Туул тосгоны урд хэсэгт байршуулан 

13

316.0 га

38.2

Уушийн ар 

18

Хапитатын амины сууцын хойд талд байршуулан 

12

112.0 га

24

Дарцагт

19

 Биокомбинатын зүүн урд хөндийд байршуулан

12, 13

155.0 га

27

Эрдэнэтолгойн 

20

7 дугаар хэсгийн задгай, Өлзийт Гавжийн шандийн орчимд байршуулан 

13, 14

1739.0 га

30

Сэнс толгой, Доод Өлзийт, Гавьжийн шанд

21

Морингийн гэр хорооллын баруун урд талд байршуулан

10

67.0 га

22

Морин

22

Хурганы аж ахуйн урд хөндийд төлөвлөж буй Аж үйлдвэрийн паркийн зүүн энгэрт байршуулан  

13

104.0 га

28

Улаан овоот

                        БҮГД 

 

2590.0 га

   

Гурав. Сонгинохайрхан дүүрэг

23

Эмээлтийн баруун талд байршуулан 

32

565.0 га

26.5

Эмээлт уулын баруун хоолой

24

Эмээлтэд  байршуулан 

32

180.0 га

27

Эмээлтын дөрөлж

25

Эмээлтэд  байршуулан

32

76.0 га

27.5

шар хөв

26

Баруун туруунд  байршуулан

32

227.0 га

25.3

Түрүүны хөндий 

27

Тахилтын  аманд  байршуулан

22

184.0 га

20.6

тахилтын хөндий

28

361 –ийн гарамын орчимд  байршуулан 

21

785.0 га

33.4

Эхэн усны хөндий 

29

361 –ийн гарамын орчимд  байршуулан

21

71.0 га

34

Долоон худгийн хөндий

30

361-ийн гарамын зүүн хойд талд  байршуулан

21

517.0 га

33.8

Соёондын ам 

31

Хужиртын даваа орчимд  байршуулан 

21

340.0 га

35.9

Хужрын хяр

32

Ар шижиртийн аманд  байршуулан 

21

280.0 га

42

Хуст уул, Тахилт уул 

33

Ар шижиртийн аманд  байршуулан

21

223.0 га

45.8

Шижирийн хөндий

34

Ар шижиртийн аманд  байршуулан

21

46.0 га

45

Шижир уул 

35

Бурхантын аманд  байршуулан

21

399.0 га

46.2

Бурхантын ам 

36

Сайр уулын өвөрт  байршуулан

21

69.0 га

52

Өндөрхаан уул 

37

Цагаан чулуутын аманд  байршуулан 

21

576.0 га

53

Жаргалантийн ам, Цагаан чулуут, Жаргалантын ам, Өндөрхаан рашааны орчим

38

Халзан мухарын аманд  байршуулан 

21

289.0 га

53

Бороочын ам 

39

Тарвагатайн аманд  байршуулан

21

184.0 га

55

хүйн хөндий 

40

Тарвагатайн аманд  байршуулан

21

353.0 га

53

Өвөр уулын овоо 

41

Саалийн аманд  байршуулан

21

783.0 га

32

Эмгэнтын ам, Тарвагатайн ам 

42

Рашаантын аманд  байршуулан 

21

1064.0 га

44.2

Саалийн ам , ухнын ам 

43

Оорцогийн аманд  байршуулан 

21

807.0 га

42.5

Дүүрэнгийн хөндий, дундын ам 

                     БҮГД

 

8018.0 га

   

Дөрөв. Сүхбаатар дүүрэг

44

Тоосгоны үйлдвэрийн орчимд байршуулан

16

64.0 га

11.8

Тоосгоны 1-р хэсэг

45

Тоосгоны үйлдвэрийн орчимд байршуулан

16

23.0 га

10.9

Тоосгоны 2-р хэсэг

                     БҮГД

 

87.0 га

   

Тав. Налайх дүүрэг

46

Мянганы замын урд талд, Хэнтий чиглэлийн авто зам дагуу байршуулан

5

166.0 га

2

Нисэх хотхон

                     БҮГД

 

166.0 га

   

Зургаа. Багануур дүүрэг

47

Нуурын хорооллын хойд талд байршуулан

2

950.0 га

4.1

Булагтай

48

Тариан булаг орчимд байршуулан

4

526.0 га

4.5

Тариан булаг 1-р хэсэг

49

Тариан булаг орчимд байршуулан

4

376.0 га

5.3

Тариан булаг 2-р хэсэг

                     БҮГД

 

1852.0 га

   

Долоо. Багахангай дүүрэг

50

Улсын чанартай авто замын зүүн талд Урд дэлд байршуулан

2

160.0 га

3.3

Бор үзүүр

51

Улсын чанартай авто замын зүүн талд Урд дэлд байршуулан

2

611.0 га

2.8

Хангайн хөндий

52

Суурьшлын бүсийн хойд талд байршуулан

2

593.0 га

1.8

Хангайн хөндий

                     БҮГД

 

1364.0 га

   

НИЙТ

 

15 309.0

   
 

Х.Даваа