Ховд аймагт наймдугаар ангийн охин үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан сурагч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар, нас барсан охиныг задлан шинжилгээгээр "тархи нь бяцарсан" гэх хариу дүгнэлт гарсан гэв.

Талийгч охины гар утсанд "Энүүгээр дахиж үзэгдэх юм бол үгүй хийнэ шүү" гэх утга бүхий заналхийлсэн зурвас ирсэн байжээ. Хэрэгт холбоотой хүүхдүүдийг одоогийн байдлаар тогтоогоод байгаа аж.