Өнгөрсөн ням гарагт Өмнөд Суданы нийслэлээс Ватикан руу буцах замдаа Ромын католик сүм хийдийн тэргүүн Пап энэ онд хийхээр төлөвлөж буй гадаад айлчлалуудынхаа талаар ярьжээ.

Тэрбээр энэ оны наймдугаар сард Португал, Франц улсуудад болох арга хэмжээнүүдэд оролцсоныхоо дараа Монгол улсад анхныайлчлах хийх төлөвлөгөөтэй байгаагаа энэ үеэр мэдэгдсэн аж. Тэрээр, Францын Марсейль хотоос шууд Монгол руу нисэх боломжийг судалж байгаагаа ярьжээ.Мөн 2017 онд төлөвлөж байсан ч амжаагүй Энэтхэгт хийх айлчлалаа 2024 онд товлосон гэсэн байна.

Ромын католик сүм хийдийн тэргүүн Франсис өнгөрсөн долоо хоногт Африк тивийн Конго, Өмнөд Судан улсуудад зургаан өдөр аялсныхаа дараа Ватикан руу буцах замдаа нисэх онгоцонд сэтгүүлчидтэй уулзсан юм гэж “Reuters” мэдээлэв