Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 8-нд 11:00 цагт товлосон байв.

Гэвч уг хэрэгт хяналт тавьсан, улсын яллагчаар шүүх хуралдаанд оролцох байсан прокурор М.Очбадрах эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй болжээ.

Мөн шүүх хуралдаанд томилолтоор оролцохоор томилогдсон прокурор Ж.Баянжаргал нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна.

Улмаар шүүх хуралдааныг гуравдугаар сарын 2-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээв.