Өнгөрөгч амралтын өдөр 21 настай эмэгтэй хамтран амьдрагч болох 25 настай эрэгтэйн аминд хүрсэн гэх онц ноцтой хэрэг бүртгэгдлээ.

Урьдчилсан байдлаар тухайн иргэд нь өөрсдийн түрээслэн амьдардаг байсан нийтийн байрандаа архи, согтууруулах төрлийн ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Талийгаач олон тооны хутганы шархнаас болж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон ч, шүүх шинжилгээний дүгнэлтээр нарийн шалтгаан тодорхой болох юм.

Хүний амь хохирсон гэмт хэргүүдийн шалтгаан нөхцлийн дийлэнх нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болдог судалгаа байдаг байна.