Сар шинийн баяртай холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, алдарт эхийн одон, "Цалинтай ээж" хөтөлбөрийн тэтгэмжийг олгох хуваарийг наашлуулcан талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тодруулбал, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын эх сурвалжийн мэдээлснээр хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд /2023.02.16/ шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа юм.

Харин ахмад настнуудын тэтгэврийг хоёрдугаар сарын 12-нд олгох аж.