Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Шар хоолой, Ёлтын давааны орчимд чонын галзуу өвчин гарч, 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

Зургадугаар сарын 6-ны өдөр айлын хоттой мал руу чоно дайрч, улмаар малын сэг зэмээс дээж авч, шинжилгээ хийхэд чонын галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. Иймээс Шар хоолой, Ёлтын давааны орчимд хөл хорио тогтоолоо.