О.Мөнхжингийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 13:30 цагт товлогдсон.

Түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорьсон бөгөөд энэхүү арга хэмжээг авсанд гомдол гаргажээ. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурлыг хойшлуулж, хугацааг нь жич товлохоор болжээ. Иргэнээс гаргасан гомдлын хурлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нь шийддэг байна.

Гэтэл Ерөнхий шүүгч өнөөдөр Хөгжлийн Банканд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож байгааг албаны эх сурвалж хэлэв.