Орхон аймгийн Баян-Өндөр суманд таксины жолоочийг боож унаган, машиныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.

Тодруулал, энэ сарын 25-ны өдрийн 01:45 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уурхайчин багт байрлах "Даниста" худалдааны төвийн баруун урд таксинд явж байхад үл таних согтуу залуу боож унагаад, машин дээрэмдсэн гэх дуудлагыг цагдаагийн байгууллага бүртгэжээ.

Дээрэмдүүлсэн машин нь тоёота акуа маркийнх байсан аж. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас эл хэргийг шалгасан байна.

Улмаар таксинд явж байсан 40 настай эмэгтэйг боож, машиныг нь дээрэмдэн зугатсан 42 настай эрэгтэй Т-г олж, баривчилжээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.