Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайхан баг дахь Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн дотуур байрнаас 11 дүгээр ангийн сурагч ... 02.27-ны өдрийн 13:00 цагийн орчим гараад сураггүй болжээ. Алга болсон тухай дуудлагыг 02.28-ны өдрийн 20:00 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна.

Улмаар 03.01-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газраас ... /17 настай, эмэгтэй/-г эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан аж. Тухайн өдрийн 23:00 цагт тус аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Хөх дөл” гэдэг газар нутагладаг малчин А-нд байхад нь эсэн мэнд олжээ. Тус айл нь найзынх нь ахынх байсан байна.