Музейн нээлттэй өдрүүд үргэлжилж байна.

Энэ хүрээнд орон даяар бүх музей үнэ төлбөргүй үйлчилж буй тул сонирхох хүн их байна. Иймд "Чингис хаан" музейгээс амралтын өдрүүд буюу гуравдугаар сарын 4-5-нд үнэгүй үйлчлүүлэх эрхийн тасалбар гаргажээ. 

Уг тасалбарыг ticket.mn-ээс цахимаар захиалах боломжтой бөгөөд урьдчилан захиалаагүй иргэдэд үйлчлэх боломжгүй хэмээн тус музейгээс мэдэгдэв. 

"Чингис хаан" музейд үнэгүй үйлчлүүлэх эрхийн тасалбарын тоо хязгаартай бөгөөд захиалгыг гуравдугаар 3-ны 17:00 цагаас хойш авч эхлэх юм байна. Мөн нэг хүн нэг л тасалбар захиалах боломжтой. 

Зөвлөмж

  • Музей дотор гүйж харайхыг хориглоно. Музей дотор гүйж харайснаас үзмэр гэмтэх, хүүхэд гэмтэх эрсдэлтэй.
  • Музей доторх үзмэр эд, өлгийн зүйлд гар хүрэхийг хориглоно.
  • Жаазтай болон овор хэмжээ их үзмэртэй нэг метрийн цаанаас харилцана.