Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү нас барсан гэх мэдээлэл цахим орчинд тараад байна. Уг мэдээллийн дагуу ГССҮТ-өөс тодруулахад "Нас барсан гэдэг ташаа мэдээлэл. Хүүгийн биеийн байдал хүнд хэвээр, ухаан ороогүй байна" гэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүү нас бараагүй бөгөөд ГССҮТ-д 10 дахь өдрөө ухаангүй, эмчлүүлж буй.

Гурван настай хүү хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын хугаралтай, баруун шууны хугаралтай, шулуун гэдэсний орчим няцрал ихтэй, тархины хүнд гэмтэлтэ, ухаан ороогүй хэвээр байна. Биеийн байдал хэвэндээ байгаа юм.

Харин хүүг эмнэлэгт хүргэсэн, ээжийнх нь хамтран амьдрагч М.Э-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шалгаж байгаа билээ. Тус этгээд нь шүүхээс орон байрны залилан хийсэн гэм буруутайд тооцож байсан ч оргон зайлсны улмаас эрэн сурвалжлуулж байсан юм. Тэрбээр орон байрны залилангаар нийт 130 гаруй иргэнд нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан билээ.