Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн нэрсийг зарласан. Үүн дотор төрийн өндөр албан тушаалтны хүүхдүүд зээлд хамрагдсан байгаад иргэд ихээхэн ундуйцаж байна. 

Тухайлбал ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Х.Намуун тус зээлийн сангаас 72 мянган ам.долларын зээл авч Канад улсын Бритиш Колумбиа Их сургуульд суралцсан нь ил болжээ.