Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан, Улсын заан Ч.Батзориг нарын хамаарал бүхий хүмүүс иргэдийг хохироож буй талаар мэдээлэл хийлээ. 


Арцат Апартмент оршин суугчид : Бидний амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 23-р хороонд байрлах Арцат Апартмент-2 нь 1000 өрхтэй нийтдээ 4000-5000 хүн оршин суудаг хотхон юм.  Энэхүү хотхон маань 2022 оны зургаадугаар сард ашиглалтанд орсон. Ашиглалтанд орсон цагаасаа хойш халуун ус байхгүй гурван сарын турш амьдарсан. Халуус ус байхгүй байсан шалтгаан нь хоорондоо гэрээ хийж чадаагүй гэх тайлбарыг өгч байсан юм. Харин 9 сараас хойш "Опен хаус өнө" ХХК-тай гэрээ хийгээд халуун устай золгоод явж байхад дундуур нь "Ди ди прогресс" ХХК хэмээх өөр газар ороод ирсэн. Энэхүү хоёр орон сууц контор нь манай хотхоны хангагч байгууллагаар ажиллах гээд булаацалдсанаас болоод улсад их хэмжээний өр үүсчихсэн. Үүнээс болоод иргэд сүүлийн долоо хоног халуун усаа авч чадахгүй байдалд дахин хүрээд байна. Бид ашгийн төлөө орон сууцны конторуудаас болж цаг хугацаанд нь  мөнгөө төлж байгаа  бидний хувьд асар их хохиролтой байна" хэмээв. 

 

Мөн Ч.Батзориг баячуудын эгнээд татаж оруулсан Д.Батбаяртайгаа нийлж 1999 оноос барилгын салбарт хөл тавьж “Хөрш заанууд” гэх сүрдмээр нэртэй компани байгуулж Зайсанг зайдалж дуусгасан. Ингээд ч шунал нь дарагдалгүй Туулын хөвөөг дайлаар мордож эцэст нь Яармагийн дэнж, Арцатын аманд өндөр үнэтэй орон сууцуудыг бий болгосон. Гэхдээ тэр мөнгө олж, ашиг их хүртэхийнхээ хэрээр бизнесийн шударга зарчмыг огоорч орон сууц худалдан авсан иргэдийг удаа дараа  хохироож байгаа юм.