Улсын заан Б.Серик бусдад хутгалуулж, гэмтэл авсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, тэрбээр гуравдугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж, гар хэсэгтээ хутгалуулсан байна. 

Тус хэрэг нь 03.13-ны өдөр Баянхонгор аймагт болсон бөгөөд тус аймгийн цагдаагийн газраас Б-г холбогдуулан ЭХ-ийн 11.1-д зааснаар хэргийг шалгаж байна.