IHC койныг гаргасан "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гантигт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өнгөрсөн сарын 28-ны өдөр авсан билээ. Түүний суллагдах хугацаа өнөөдөр байсан юм.

Тэгвэл Б.Гантигийг цагдан хорьсон хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болох юм. Б.Гантигийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёрдугаар сарын 28-нд гаргасан билээ.