Механик тээврийн сургууль болон "Хөсөг" трейдийн уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад дараах байдлаар өөрчлөлт оруулахаар болжээ. Өөрчлөлтийг маргаашийн /2023.03.29/  06.00 цагаас хийж эхлэх юм.

Тухайн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулснаар судалгаагаар Механик тээврийн сургуулийн уулзварын тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 26.9 хувиар сайжирна гэж үзэж буй. Мөн "Хөсөг" трейдийн уулзварын тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 41.6 хувиар сайжирна гэсэн тооцоо судалгаа гарсан байна.