ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг: "Цагдаагийн байгууллагад 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр иргэн Э-ээс “манай захирал БНХАУ-ын иргэн Ву Жүн Хү  Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 30-р хорооны нутагт үл таних гурван залуу зодож гар утсыг нь дээрэмдлээ” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тус хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад яллагдагч О, Б, Э нар захиалгаар яллагдагч Д, Н, Б, Т нар нь Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын иргэн Ву Жүн Хү-г өөрийн эзэмшлийн ланд криүзер автомашинд суулгаж хутга тулган нүүр хэсэгт гараараа цохих зэрэг хүч хэрэглэн “Шинжан Шинфан” ХК-ны Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээг  цуцлуулах зорилготойгоор Монгол Улсын Шадар сайдад хаягласан гэрээнээс татгалзуулах тухай хуурамч албан бланк, тамга тэмдэг бүхий 2021 оны есдүгээр сарын 2-ны өдрийн албан бичигт хүч хэрэглэн гарын үсэг зуруулж, хохирогчийг эд хөрөнгийн эрхээ шилжүүлж өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн хэргийг дамжуулан гүйцэтгэсэн, зохион байгуулсан гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаанд цагдаагийн байгууллагаас явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд, 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийг прокурорын газарт хүргүүлсэн." гэв.