Өнөөдөр ардчилсан хувьсгалын удирдагч, МоАХ-ы анхны дарга, УИХ-ын гишүүн, Дэд Бүтцийн Хөгжлийн Сайд асан Санжаасүрэнгийн Зоригийн төрсөн өдөр тохиож байна.

Өчигдөр түүнийг хөнөөсөн болох нь гурван шатны шүүхээр тогтоогдсон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яллагдагчаар татсан шийдвэрийг прокурорын байгууллага хүчингүй болгосон юм.

Тэгвэл С.Зоригийг хөнөөсөн, С.Зоригийн хөнөөсөн хэргийн захиалагч, Б.Булганы нууц амраг байсан гэж хэвлэлээр бичигдэж байсан Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл өөрийн цахим хуудастаа: "С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт,намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс,өөрт учирсан хохиролоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжлэнэ! Би ингэх эрхтэй!!!" гэж бичжээ.