Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын хоёр дахь тулаан Нью Йорк хотын "Sony Hall" цэнгэлдэхэд боллоо.

Түүний мэргэжлийн боксын хоёр дахь тулаан бөгөөд 11 кг жин хаяж, жиндээ амжилттай ороод байгаа юм. Түүний хувьд найман үеийн турш оновчтой цохилтуудыг удаа дараа хийж ийнхүү ялалт байгуулсан юм.

Тэрбээр энэ удаад Мексик улсын 32 настай боксчин Эди Валенсиа Меркадотой тулалдсан бөгөөд Э.Цэндбаатар мэргэжлийн боксод 5:0 гэсэн амжилттай байгаа бөгөөд гурван удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж байсан.