Гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 8.7 хувиар, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

Үүнээс ямааны ястай махны үнэ хамгийн их нэмэгджээ. Тавдугаар сарын 22-ны байдлаар ямааны ястай махыг дунджаар 11,664 төгрөгөөр худалдаалж байсан бол одоо 12,658 төгрөг болж өсөөд байна. 

Хонины махны үнэ өмнөх долоо хоногоос бараг 500 төгрөгөөр өсөж, 16,533 төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараасаа бараг 2,500 төгрөгөөр өссөн дүн юм.

Харин үхрийн цул махны үнэ килограмм нь өмнөх долоо хоногоосоо 352 төгрөгөөр нэмэгдэж, 21,852 төгрөг болов. Өөрөөр хэлбэл, үхрийн цул мах өмнөх сараасаа 3,011 төгрөгөөр өслөө.

Мөн байцай, хүрэн манжин, сонгино зэрэг хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногоос 150-234 төгрөгөөр нэмэгджээ.

Өмнөх долоо хоногоос үнэ буурсан цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн байна. Тодруулбал, задгай сүүний нэг литрийн үнэ 47 төгрөгөөр, өндөгнийх 13 төгрөгөөр буурав. 

Барааны нэр 2023
IV сарын дундаж V.22 V.29
1 "Алтан тариа" гурил  дээдийн дээд, савласан, кг  3 432  3 432  3 432
дээд, савласан, кг  2 604  2 604  2 604
I зэрэг, савласан, кг  2 252  2 252  2 252
2-р зэрэг, савласан, кг  1 482  1 487  1 487
2 Талх "Атар", 600 гр  2 132  2 132  2 132
"Зууван чех", 600 гр  2 576  2 713  2 713
Хар талх, 300 гр  1 846  1 974  1 974
3 Цагаан будаа, кг  4 696  4 701  4 701
4 Хонины мах, ястай, кг  14 062  16 036  16 533
5 Үхрийн мах, ястай, кг  16 747  19 192  19 526
6 Үхрийн мах, цул, кг  18 841  21 500  21 852
7 Адууны мах, ястай, кг  13 112  13 547  13 981
8 Ямааны мах, ястай, кг  10 706  11 664  12 658
9 Сүү задгай, л  3 253  3 240  3 193
"Элекстер", 0.5 л  2 245  2 245  2 245
"Шинэ Сүү", л  4 429  4 429  4 429
10 Тараг, савласан, 900 гр, "Цөцгийтэй"  4 045  4 045  4 045
11 Цөцгийн тос, 200 гр  7 389  7 389  7 389
12 Ургамлын тос, л  8 251  7 960  7 960
13 Элсэн чихэр, кг  3 771  3 771  3 771
14 Ногоон цай, савласан, 90 г  3 788  3 817  3 817
15 Өндөг, ш   538   537   524
16 Алим, кг  6 708  6 708  6 708
17 Төмс, кг  1 676  1 685  1 685
18 Лууван, кг  2 236  2 223  2 223
19 Байцаа, кг  2 394  2 611  2 760
20 Хүрэн манжин, кг  3 542  4 167  4 260
21 Сонгино, кг  3 870  4 994  5 238
22 Шатахуун Аи-80 автобензин, л  2 345  2 345  2 345
Аи-92 автобензин, л   2 390  2 390  2 390
Дизелийн түлш, л  3 700  3 490  3 490