Угаарын хийнд нэг шөнийн дотор 25 хүн угаартсаны найман нь нас барсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байгаа билээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 31-ний шилжих шөнө угаарын хийнд хүмүүс хордож, Цэргийн төв эмнэлэгт хандсан байна. Улмаар угаартаж, амиа алдсан иргэдийн гурав нь хүүхэд байжээ.

            Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Гэхдээ ийм хэрэг бүртгэгдсэн нь үнэн” гэх мэдээллийг өглөө. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар иргэд зуслангийн  байшингийнхаа галлагааг сайтар шалгаагүйгээс угаарын хийнд хордсон байж болзошгүй байна. Одоогоор Цэргийн төв эмнэлэгт 17 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.