Төрийн өндөр албан тушаалтнуудын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай Тэмцэх газар нэгтгэн гаргасныг танилцуулсан билээ. 

ХОМ-ээс үзвэл хамгийн их орон сууц барилга байгууламжтай УИХ-ын гишүүнээр Д.Өнөрболор нэрлэгджээ.

Түүний хувьд 15,289,800,000 төгрөгийн орон сууц барилга байгууламжтай байгаа бол Шадар сайд С.Амарсайхан 10,767,000,000, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 7,680,000,000, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 7,043,000,000, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг 6,798,415,000 төгрөгийн орон сууц барилга байгууламжтай хэмээн бүртгүүлснээр удаалж буй. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хамгийн бага дүн буюу 110,000,000 төгрөгийн орон сууц барилга байгууламжтай хэмээн мэдүүлжээ. 

Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Т.Аубакир нар орон сууцтай гэж бүртгүүлээгүй байна.