Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас үер болж, зарим байршилд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр мэргэжлийн байгууллагын төлөөлөл, усны инженер, эрдэмтэн, судлаачид, холбогдох албаныхантай уулзаж, санал солилцсон билээ.

 

Энэ үеэрээ "Авлига хороолол" болон "S Outlet" гэгч барилгуудын ажлыг заавал зогсооно, гэхдээ хуулийн дагуу асуудлыг шийдэхийн тулд ажлын хэсэг байгуулж буйгаа зарласан. Мөн уг барилгын ажлыг зогсоох хүсэлтийг ч Нийслэлийн удирдлагаас Барилга, Хот Байгуулалтын Яаманд хүргүүлсэн гэнэ.

Гэвч уг барилгын ажил хэвийн үргэлжилж, бүр гаднах фасадны хэсгийн ажил нь эхэлчихжээ.

 

Учир нь Барилгын тухай хуулиар 16-аас дээш давхартай барилгыг эхлүүлэх болон үргэлжлүүлэх, зогсоох шийдвэрийг Барилга, Хот Байгуулалтын Яам гаргадаг аж.

 

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар татан буугдсантай холбоотойгоор барилга байгууламжуудад хяналт тавих чиг үүрэг ч бас Барилга, Хот Байгуулалтын Яаманд ч шилжжээ. Гэтэл өнөөг хүртэл Барилга, Хот Байгуулалтын Яам, УИХ-ын гишүүн, Барилга, Хот Байгуулалтын Сайд Ц.Даваасүрэн "Aqua garden" буюу олны нэрлэж заншсанаар "Авлига хороолол"-ын барилгын ажлыг зогсоох ямар ч шийдвэр гаргахгүй байгаа юм байна.

 

С.Сарнай

sonin.mn