Энэ оны эхний хагас жилд нийт 193 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 159-ийг нь шийдвэрлэсэн талаар Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас мэдээллээ. 

Үүнээс дөрвөн албан тушаалтанд сануулах, 15 албан тушаалтны цалинг нь бууруулах хариуцлага тооцжээ.

Мөн нэг албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд 39 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгт Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоон шалгаж байна.

Зарим мэдүүлэг гаргагч татвар ногдуулах орлогоо үнэн зөв тайлагнаагүй буюу нийт найман тэрбум төгрөгийн татварын зөрчлийг илрүүлж, хохирлыг барагдуулан ажиллаж байгаа аж.