Өнөөдөр өглөө хөөсөнцрийн үйлдвэрт гал гарчээ. Энэ талаар "Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах хөөсөнцрийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 07:05 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн. 

Гал түймрийг унтраахаар аврах гурван анги одоо ажиллаж байна.

Галд хүн өртсөн мэдээлэл ирээгүй"-г ОБЕГ, НОБГ-аас мэдээллээ.