Өнөөдөр 07:07 цагт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах хөөсөнцрийн үйлдвэрт гарсан галыг 10:05 цагт гал түймрийг бүрэн унтраасан болохыг Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Гал түймэр унтраах, аврах 10,14,18 дугаар ангиудын бүрэлдэхүүн ажиллажээ.

Хохирлын хэмжээ болон галын шалтгааны тухайд "Гал юунаас болж гарсныг тогтоохоор хууль хяналтын байгууллагын үзлэг шалгалт хийгдэж байна.

Хохирлын хэмжээ болон галын шалтгааныг 14 хоногийн дотор тогтоох хуулийн хугацаатай" гэв