Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын наймдугаар сарын хуваарь гарчээ. 

Хуваарь ёсоор ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж, эхийн алдар одонгийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэмжлэгийг наймдугаар сарын 16-наас өгч эхлэх нь.

Харин хүүхэд бүрийн 100,000 төгрөгийн тэтгэмжийг наймдугаар сарын 21-нд олгох юм байна. Энэ сард ахмадуудад насны хишгийн мөнгийг олгохгүй. Учир нь насны хишгийг цагаан сарын болон үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа олгодог журамтай.

Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн наймдугаар сарын хуваарийг хүргэж байна.