Улаанбаатар захирагчийн ажлын алба, ШШГЕГазар хамтарч нийслэлийн нийтийн эзэмшлийн газрын шарилж цэвэрлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.

Уг ажлын хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хорих ял эдэлж буй хоригдол, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээдийг Улаанбаатар хотын нийтийн эдэлбэрийн газрын шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх ажилд хууль тогтоомжийн хүрээнд татан оролцуулах тухай ХЗДХ-ийн сайдын тушаал гарчээ.