2023 оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар наймдугаар сарын 2-ны 09:00 цагт эхэлсэн. 

Бүртгэл энэ сарын 11-ний өдрийн 18:00 цаг хүртэл хугацаанд https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.

Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандана уу.