Ардчилсан намын даргын зөвлөх Н.Амаржин:

-20 наснаас 30 нас хүртлээ бизнес хийж, яг л хар амиа бодсон хүн. Одоо намд элсээд арай өөрөөр нийгэм рүүгээ чиглэсэн ажил хийх цаг нь болчихсон гэж бодож байна. Эхлээд амьдралаа, салбартаа хийх зүйлээ хийж, нийгэмд эзлэх байр сууриа тогтворжуулаад тэгээд хөдөлье гэж бодсон.

-Жагсаалтад ч орохгүй. Тэр чинь томчуудын хийдэг тоглоом байх өө. Үнэнээ л хэлье. Дэвших гэсэн чинь бүр хол сонсогдож байна.

-Инфлюнсерийн дэмжсэн хүн нь хулгайч байгаад, тэр хулгайч нь улс орноо хохироосон бол тэр инфлюнсер хамсаатан нь гэж боддог юм.

-Би БЗС-ийн зээлээр сураагүй, ямар ч сангаас зээл аваагүй, койнд ороогүй. Би санаандгүй нэг найзаасаа 7000 төгрөг хулгайлсан байна лээ. Амьдралдаа өөр хүнд гай болж үзээгүй.

-Ардчилсан нам ардчилалгүй, дарангуйлагч байсан, одоо өөрчлөгдөнө...