Өнөөдөр орсон усархаг борооны улмаас 2 иргэн цахилгаанд цохиулж нас барсан. Энэ талаар Цагдаагийн байгууллага "БЗД-ийн 21-р хороо, Бага дарь эх … тоотод цахилгаанд цохиулсан хүмүүс байна гэх мэдээллийг шалгахад Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн М /эм,60н/, иргэн О /эм,28н/ нар цахилгаанд цохиулж нас барсан хэргийг БЗД дэх Цагдаагийн хэлсээс шалгаж байна.

Үер болсон газар нөхцөл байдал маш хүнд байгаа ба одоо цогцоснуудыг авч байна. Дараа нь тээврийн хэрэгслүүд ачиж эхлэх аж.

Үерт 97 айл өрх, хашаа байшин, 105 автомашин автсан байна.