Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08:30 цагаас 06-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт 535 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

 Үүнээс үерийн гамшигт өртөж, осол гэмтлийн тусламж үйлчилгээ авсан нийт 10 хүн байгаа бөгөөд өдгөө ГССҮТ-ийн тасагт 3, салбар эмнэлэгт 2 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа юм.

 Хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал одоогоор тогтвортой байна.