Чөлөөт бөхийн “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” энэ оны 09 дүгээр сарын 10-18-ны өдрүүдэд Серби Улсын Белград хотод амжлттай зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Дэлгэрмаа амжилттай оролцож, “Мөнгөн медаль”-ийн эзэн болов.

Ийнхүү “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс “Мөнгөн медаль” хүртсэн цагдаагийн дэд ахлагч Э.Дэлгэрмаа эх орондоо ирлээ.

Тэрбээр тэмцээний бэлтгэлээ ажлынхаа хажуугаар базааж ийнхүү их амжилтын эзэн болж чаджээ.