"Ханжоу-2023" Азийн наадмын байт харвааны сонгодог төрлийн ганцаарчилсан ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Отгонболд өрсөлдөж, аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа.

Тэрбээр аваргын төлөөх өрсөлдөөнд эзэн орны харваач Жи Шиан Шоу-г 6:2-оор буулган авснаар, Азийн наадмаас алтан медаль хүртсэн анхны харваач болж түүхэн хуудаснаа тэмдэглэгдэн үлдэж байна.

Б.Отгонболд энэ удаагийн наадмаас "Парис 2024" Олимпын "тийз"-ээ хэдийн баталгаажуулаад байсан билээ.

Түүний хувьд 45 жилийн дараа байт харвааны анхны алтан медалийг эх орондоо авч ирлээ. Мөн тэрбээр энэ удаагийн наадмаас "Парис 2024" Олимпын эрхээ авсан билээ. Азийн наадмын байт харваа спортын төрөлд Монголын 15 тамирчин оролцож, цэц мэргэнээ сорьсон юм.