Монголын загварын ертөнцийн акулуудын нэг бол топ модель Д.Болормаа. Түүнийг загварын ертөнцөд хөл тавихад нөлөөлсөн хүн бол түүний ээж гэдэг. Монголын загварын ертөнцийн оргилд зогссон тэрбээр өдгөө 52 настай бөгөөд 19 насандаа загварын салбарт хөл тавьсан нэгэн билээ. Өнөөдрийг хүртэл тэр загварын тайзнаас буугаагүй хэвээр нас бол тоо гэдгийг харуулж явна. 52 насандаа халуухан төрхөө ийн гэрэл зурагт мөнхөлжээ.