Төрийн ордонд Улсын их хурал ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлсэн. 2024 онд сонгууль болох жил тохиож байгаа учир төсвийг гишүүд сонгуулийн тойрогоо услахаар ашиглачих вий гэсэн хар битүүхэн хэн бүхэнд төрч байгаа гэхэд буруутахгүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өмнөх оны төсвийг танилцуулахдаа хэлж байсныг энд эргэн сануулъя. Тэрбээр "Энэ оны төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 5,1 хувь буюу 2,4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн төсөлд алдагдлын хэмжээ нийт бүтээгдэхүүний 2,8 хувь буюу 1,5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож 833,5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулсан байгаа гээд шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж зөвхөн урьд эхлүүлсэн зарим төслийг үр ашигтайгаар дуусгах зорилтыг дэвшүүллээ гэсэн" хэмээн ярьж байлаа. Тэгвэл ирэх оны буюу 2024 оны төсөв өнгөрсөн оны төсвөөс 2 дахин их алдагдалтай, хэт өөдрөг төсөөлөлтэй төсөв оруулж ирснийг зарим гишүүд шүүмжилж буй. Ирэх жилийн төсөв өмнөх оноосоо 5 их наяд төгрөгөөр тэлж, 2.1 их наядын алдагдалтай байхаар байна. Төсвийн орлого нь 25.3 их наяд бол зарлага нь 27.2 их наяд төгрөг байхаар тооцоолжээ.

2023 он ба ирэх 2024 онд сайд нарын төсөв хэрхэн тусгагдаж байсныг харьцуулан хүргэж байна. Сайд нарын 2024 оны төсөвт тусгаснаар лав өнгөрсөн оныхоос нэмэгджээ. Тодруулбал, Сангийн сайд хамгийн их төсвийг тусгажээ. 2024 онд 4.56 их наяд төгрөг тусгасан байгаа бол өмнөх онд 4 их наядыг төгрөгийн төсөв батлуулж байв. Удаах байранд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 4.26 их наяд төгрөгийн төсвийг тусгаж, түүнд 2023 онд 2.68 их наядын төсөв батлуулж байсан байна. Харин хамгийн бага төсвийг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан, Боомтын сайд Б.Тулга нар 2024 онд батлуулахаар тусгажээ.

2024 онд сайд нарын Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/

1. Монгол Улсын Ерөнхий сайд 330,180. 2 Урсгал зардал 279,571.1 Хөрөнгийн зардал 50,609.0

2. Монгол Улсын Шадар сайд 280,812.1 Урсгал зардал 246,844.7 Хөрөнгийн зардал 33,967.4

3. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд 87,648.9 Урсгал зардал 18,648.9 Хөрөнгийн зардал 69,000.0

4. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 102,249.4 Урсгал зардал 60,663.6 Хөрөнгийн зардал 41,585.8

5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 226,599.3 Урсгал зардал 197,118.4 Хөрөнгийн зардал 29,480.9

6.Гадаад харилцааны сайд 194,190.4 Урсгал зардал 180,790.4 Хөрөнгийн зардал 13,400.0

7. Сангийн сайд 4,557,661.9 Урсгал зардал 2,505,385.7  үүнээс: Зээлийн хүүгийн төлбөрт 1,173,620.2 Хөрөнгийн зардал 269,276.2 Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал 1,783,000.0

8. Хууль зүй, дотоод хэргийн сайд 1,388,359.1 Урсгал зардал 1,269,805.2 Хөрөнгийн зардал 118,553.8

9. Зам, тээврийн хөгжлийн сайд 682,238.2 Урсгал зардал 24,056.4 Хөрөнгийн зардал 658,181.8

10. Батлан хамгаалахын сайд 564,548.3 Урсгал зардал 551,083.0 Хөрөнгийн зардал 13,465.3 

11. Боловсрол, шинжлэх ухааны сайд 4,258,954.1 Урсгал зардал 3,549,488.2 Хөрөнгийн зардал 709,466.0

12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 60,235.3 Урсгал зардал 20,235.3 Хөрөнгийн зардал 40,000.0

13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 528,522.5 Урсгал зардал 433,713.6 Хөрөнгийн зардал 94,808.9

14. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 3,942,221.9 Урсгал зардал 3,898,140.8 Хөрөнгийн зардал 44,081.1

15. Эрүүл мэндийн сайд 1,651,185.1 Урсгал зардал 1,396,234.8 Хөрөнгийн зардал 254,950.3

16. Эрчим хүчний сайд 359,758.8 Урсгал зардал 138,959.5 Хөрөнгийн зардал 220,799.2

17. Барилга, хот байгуулалтын сайд 413,628.2 Урсгал зардал 10,613.5 Хөрөнгийн зардал 403,014.7

18. Соёлын сайд 402,361.3 Урсгал зардал 247,472.1 Хөрөнгийн зардал 154,889.1

19. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд 85,658.9 Урсгал зардал 71,125.9 Хөрөнгийн зардал 14,533.0

Ингээд өмнөх оны төсвийн төсөлд тусгагдсан нь хэд болж батлагдан хуваарилагдаж байсныг хүргэе.