Хотын төвийн машины зогсоолуудыг хаасанд олон иргэд бухимдаж буйгаа цахим орчинд илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл энэ талаар,

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ширэндэв "Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөмжийн дагуу өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас  эхлэн төв зам дагуух зогсоолуудыг хаасан. Өдөрт багадаа энэ зогсоолуудад  300  жолооч  автомашинаа байрлуулдаг. Зогсоол дүүрсэн  үед автомашинаа нэгдүгээр эгнээнд давхардуулж тавьснаар түгжрэлийн 25-30 хувийг эзэлдэг" гэсэн юм.