"Авилгал" хороолол орчим Дунд голын далангийн урсацыг хааж барьсан, автозамын гүүрэн гарцыг буулгалаа. Тодруулбал, Геодези, Усны барилга байгууламжийн газар голын урсацыг хаасан авто замын гүүрэн гарцыг цэгцэлж байгаа. Энэ удаад үерийн хамгаалалтын барилга байгууламжийн урсгалыг чөлөөлөх ажлын хүрээнд БЗД-ийн 36 дугаар хороо Дунд голын далангийн урсацыг хаасан авто замын гүүрэн гарцыг буулгаж хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэг рүү ачиж, ажиллаж байна.