Сүүлийн үед цахим орчинд “Циркийг нураагаад оронд нь 35 давхар оффис барих гэж байна” гэх зэргээр иргэд нийтэлж эхэллээ.

Тэгвэл Д.Дагвадоржийн ах Д.Сумъяабазар “Циркийн барилга байгууламж үндсэн хэв маяг загварчлалаа алдахгүй. Орчин үеийн тохижилттой 2024 оны дөрөвдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулахаар барилгын мэргэжлийн компанийн ажилчид өдөр, шөнөгүй ажиллаж байгаа болно. Компанийн удирлагуудаас тодруулж асуулаа” гэлээ.

Ямартай ч  түүний хэлснээр нийслэлчүүд тавдугаар сар гэхэд шинэ цирктэй болох нь ээ. Харин иргэдийн хэлснээр, 35 давхар оффис барилга сүндэрлэх нь үү гэдгийг харж л суух үлдлээ дээ.

Нээлттэй мэдээллийн shilen.gov.mn сайтад цирк болоод циркийн барилгыг тойрсон 21,205 газрыг “Роаяалплаза” ХХК эзэмшдэг болох нь харагдаж байна.