Зургаан сартай жирэмсэн эхнэртэйгээ сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тухайн төөрсөн иргэд өнөөдөр онцгой байдлын албатай холбогдож, эсэн мэнд байгаа талаараа мэдээлжээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумаас Баянжаргалан сумын чиглэлд явсан “Subaru forester” машинтай явж байсан хоёр иргэн сураггүй алга болсон байдаг.

Улмаар онцгой байдлын газраас эрлийн ажиллагааг эхлүүлээд байсан юм. Тэгвэл тухайн иргэд нь өнөөдөр "Хоёрдугаар сарын 13-ны өдөр цасанд сууж автомашиндаа, маргааш орой нь эзэнгүй айлд очиж хоноод, хоёрдугаар сарын 15-ны 11:30 цагт Их газрын чулуунд байрлах айлд алхаж очсон" талаараа мэдээлжээ. Тиймээс дээрх эрлийн ажиллагааг зогсоосон байна.