Сар шинийн баярын өмнө гурилын үнэ нэмэгдсэн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар дахин 10-30 төгрөгөөр нэмэгджээ. 

Савласан дээдийн дээд гурил 2023 оны зургаадугаар сард 3650 төгрөг байсан бол энэ оны хоёрдугаар сарын 16-ны байдлаар 4015 болж нэмэгджээ. Харин дээд болон 1,2 дугаар гурил 20-240 төгрөгөөр нэмэгджээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард гурилын үнэ “Алтан тариа” дээдийн дээд гурил киллограм  нь 4047 төгрөг, дээд гурил киллограм нь 2960 төгрөг, I зэрэг савласан гурил 2426 төгрөг, II зэрэг савласан гурил 1606 төгрөгийн хооронд байсан. Харин өнөөдөр II зэргийн савласан гурилаас бусад савалгаа нь 10-20 төгрөг нэмэгджээ. Мөн 10 кг-тай Улаанбаатар гурил 25-38 мянга, 25 кг-тай гурилыг 55-60 мянган төгрөгийн хооронд байжээ.

Харин өнөөдрийн байдлаар 10 кг шуудай гурил 25-40 мянган төгрөг, 25 кг гурил 55-67 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа ажээ.