Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд багш мэргэжилтэй эмэгтэйг орцонд нь олон удаа хутгалж, гэмтээсэн ноцтой хэрэг гарчээ. 

Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 49 настай эмэгтэй Н-ыг хамаарал бүхий эрэгтэй болох Д.М гэгч нь нуруу, гар, хүзүү зэрэг амин бус газарт нь олон удаа хутгалж, хүнд гэмтээсэн байна. Тухайн этгээд нь хэрэг үйлдсэн даруйдаа зугтаж, Алтанбулаг боомтод очсон байхад нь цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн, саатуулжээ.

Хохирогч эмэгтэйн биеийн байдал хүнд, эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлж байгаа юм байна. Өдгөө тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгаж байгаа аж.