Автомашинаасаа хог гаргаж, зам дээр хаяж буй бичлэг нь сошиал орчинд цацагдсан. Энэхүү бичлэг нь олон нийтийг ихээхэн бухимдуулсан байгаад шэйр хийж хуулийн хариуцлага тооцуулах талаар асуудал өрнөсөн билээ.

Тэгвэл уг иргэнийг цагдаагаас шалгаж Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Гудамж талбайд ил задгай хог хаясан зөрчил” үйлдсэн этгээдэд хариуцлага тооцсон гэв. Хуулийн заалтын дагуу тус жолооч 10 мянган төгрөгөөр торгуулжээ.