Цагдаагийн байгууллагад, “Насанд хүрээгүй хүүхдийг 30 мянган төгрөгийг үл таних хүмүүс дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр ЦЕГ-т бүртгэгджээ.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, дээрх хэргийг А нарын бүлэг этгээд хохирогчийг айлган сүрдүүлж, мөнгийг нь дээрэмдсэн болохыг олж тогтоон, холбогдогчдыг саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.