Цахим орчинд өөрийн хувийн бичлэгээрээ олноо танигдсан иргэн Б.Баярмааг Зөрчлийн хуулийн 6.18 заалтаар буюу “Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих” зүйлчлэлээр шалгахаар болжээ.

Уг зөрчлийг Оюуны өмчийн газар шалгаж, хариуцлага тооцохоор хуулинд харьяалагдсан. Уг зөрчлийн хуулийн хариуцлага нь 100 мянган төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураахаар заажээ.

Харин цагдаагийн байгууллага бичлэгийг устгуулахаар ХХЗХ-нд хандаад байгаа аж. 

Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйл

Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих

1.3өвшөөрөлгүйгээр хэвлэл, ном, зохиол, зураг, кино, дүрс бичлэг бэлтгэх, тараах, борлуулах замаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчилсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал “6.14 дугаар зүйл:

Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 3.18 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсэгт заасан зөрчил;” -ийг шалгаж шийдвэрлэнэ.