Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 7.6, өмнөх сарынхаас 0.8 хувиар нэмэгджээ. Ингэж өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.7 (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.6 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.9, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 өссөн нь нөлөөлжээ.

Мөн эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.8, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.4, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.