Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт өвс, тэжээл ачсан машиныг тоносон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тухайн орон нутгийн цагдаагийн газраасцахим орчинд иргэний бичсэн мэдээллийн дагуу гомдол мэдээлэлд бүртгэн шалгалтын ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна гэв.

Уг зам дээр 2024 оны гуравдугаар сарын 2-нд унасан машиныг үлдээгээд гурав хоноод ирэхэд машины түлш, 500 кг-тай өвснөөс 14 боодол өвсийг нь тоносон байсан гэх мэдээллийг иргэн цахим орчинд нийтэлсэн.

Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт нутагт буюу Баяндэлгэр, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Асгат, Мөнххаан, Наран, Онгон, Сүхбаатар, Түвшиширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан сумдын нутгаар төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдээд байгаа юм.